• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын албан хаагчдад Хүний эрхэд суурилсан хандлага сэдвээр сургалт зохион байгуулав

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхүүлэн дэмжих байгууллага бөгөөд хүний эрхийг хөхиүлэн дэмжих чиг үүргийнхээ хүрээнд сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж ирсэн. Дархан-Уул аймгийн Прокурорын газрын албан хаагчдад 2017 оны 4 сарын 14-ны өдөр хүний эрхэд суурилсан хандлага, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд нь арга зүйн дэмжлэг үзүүлэх, төр, иргэний эрх, үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Хүний эрхэд суурилсан хандлага сургалтыг зохион байгуулсан бөгөөдХүний эрхийн үндэсний комисс, Комисст гомдол шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комисс нь сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулахаас гадна иргэдэд Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний талаарх асуудлаар үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Хүний эрх, эрх чөлөө, хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл 7037-0722, 7000-0222 утсаар хандаарай.