• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дархан-Уул аймгийн томоохон аж ахуйн нэгж, байгууллага, их дээд сургуулийн багш, албан хаагчдад сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Дархан-Уул аймгийн Хууль эрх зүйн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучууд хөгжлийн газар, Давж заалдах шатны шүүх, Прокурор, Цагдаагийн газар, Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь мэргэжилтэн нар хамтран Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Авлига, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн ойлголтыг аймгийн томоохон аж ахуйн нэгж, байгууллага, их дээд сургуулийн багш, ажилчид, албан хаагч, оюутнуудад хуулийн талаарх мэдээлэл, сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 10-ны хооронд зохион байгуулж байна.

Тус сургалт ажлын 2 хэсэгт хуваагдаж, хуваарьт сургалтуудыг олон нийтэд түгээж байна. Эрүүгийн хуулийн тухай ойлголт гэсэн сэдэв Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э. Улаанаа, Зөрчлийн тухай хуулийн ойлголт гэсэн сэдэв Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, дэслэгч н. Гансүх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн ойлголт гэсэн сэдвээр Хүний эрхийн Үндэсний Комиссын мэргэжилтэн Э. Болортуяа нар мэдээ мэдээлэл, сургалтыг хуваарийн дагуу сургалтын А хэсэг өчигдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хүмүүнлэгийн ухааны багш ажилчдад болон Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын ажилтнуудад зохион байгууллаа. Халуун алга ташилтын хамтаар сайхан угтаж авсан Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын ажилчид, хамт олон та бүхэндээ баярлалаа. Мөн өнөөдрийн хуваарьт сургалтууд болох газар Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн оюутнууд 14:30, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны их сургуулийн хурлын танхимд 16:00-19:00 хооронд болох тул иргэд, олон нийт, оюутан залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

IMG_0750[1].JPG