• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХУУЛЬ, ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Дархан хот үүсгэн байгуулагдсаны түүхт 57-н жилийн ойн арга хэмжээ 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тохионо. Тус өдрийг угтан 25-н ажил арга хэмжээг зохион байгуулахаар аймаг орон нутгийн удирдлагуудад төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Хууль, Хяналтын байгууллагуудын хамтарсан "НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ" арга хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Дархан сумын 16 дугаар баг Үйлчилгээний төвийн урд талбайд уг өдөрлөгийг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Дархан-Уул аймгийн Засаг дарга Тамгийн газрын Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, Архив, Шүүх, Прокурор, Гаалийн газар, Хууль зүйн Туслалцааны төв, Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.  Тус "НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ" Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь ахлах шинжээч Э. Болортуяа оролцож өөрийн байгууллагынхаа чиг үүргийг танилцуулж, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч оролцлоо.