• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах Аймгийн дэд хөтөлбөр хэлэлцүүлэгт иргэдийн саналыг сонсож байна.

  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөр боловсруулахад орон нутгийн төрийн бус байгууллагад хийсэн судалгааны дүн шинжилгээний тайланг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэх зорилгоор Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний таних, Нийгмийн бодлогын хэлтэс, Орон нутгийн Төрийн бус байгуулагууд хамтран /2018.10.18/ өдөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав.  Уг хэлэлцүүлгийн эхэнд Нийгмийн бодлогын хэлтэсийн мэргэжилтэн Д. Энхцэцэг "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах" аймгийн дэд хөтөлбөрийн төслийг танилцуулсн бөгөөд мөн Дархан-Уул аймгийн Жендэрийн нөхцөл байдалд дүн шинжилгээг Хүний эрхийг дэмжих бүлэг ТББ-ын хуульч Г. Долгорсүрэн, орон нутаг дахь жендэрийн асуудлаар иргэдтэй бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага хийсэн талаар дүн шинжилгээг Боловсролын зөвлөгөө мэдээлэл төвийн зохицуулагч Г. Нямханд нар тус тус мэдээлэл хийлээ.