• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Жендэр ба Хүний эрх" сургалт боллоо

ШШГЕГ-ын харьяа 435 дугаар хаалттай хорих ангийн хүсэлтээр “ЖЕНДЭР БА ХҮНИЙ ЭРХ” гэсэн сэдвээр тус ангийн албан хаагчдад 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1 цаг 30 минутын сургалтыг зохион байгуулж, ажиллав.

Тус сургалтын агуулга “Хүйс ба Жендэрийн ялгаа”, “Жендэрийн ялгаатай үнэлэмж, түүнийг бүрдүүлж, бэхжүүлдэг сувгууд”, “Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль”-ийн талаарх ойлголтыг өгөх, тэдний оролцоог хангасан, идэвхтэй арга зүйгээр удирдан явуулах аргачлал дээр тулгуурлан сургагч багш Г. Ууганчимэгтэй хамтран зохион байгуулав.

Сургалтыг тус ангийн сургалтын танхимд зохион байгуулж, нийт 39 албан хаагч, хүйсийн байдлаар ангилан авч үзвэл 12 эмэгтэй, 27 эрэгтэй албан хаагч, ажилчид хамрагдлаа.

ШШГЕГ-ын харьяа 435 дугаар Хаалттай хорих ангийн албан хаагчдад 2019 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд зохион байгуулсан сургалт, нөлөөллийн ажлыг авч үзвэл:

  1. “Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь”,
  2. “Эрүүдэн шүүлтээс ангид байх эрх”,
  3. “ЛГБТ хүмүүсийн хүний эрх”,
  4. “Жендэр ба Хүний эрх” гэсэн сэдвүүдээр тус ангид нийт 4 удаагийн давтамжтайгаар сургалтыг зохион байгуулсан байна.
IMG_0853[1].JPG