• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зорилтот бүлгийн хөтөлбөрт хамрагдсан өрхийн гишүүд сургалтад хамрагдлаа

Дархан-Уул аймгийн Зорилтот бүлгийн хөтөлбөрт хамрагдсан өрх, гэр бүлийн эцэг, эх, хүүхдүүдэд "Жендэр ба Хүний эрх" сэдэвт сургалтыг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад нийт 40 гаруй зорилтот бүлгийн эцэг, эх, хүүхдүүд оролцлоо. Тус сургалтын зорилго гэр бүлийн гишүүдийн жендэрийн тэгш байдал, эцэг эхийн хамтын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хандлагыг өөрчлөх төлөвшүүлэхэд оршино.