• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Интернэт эрх чөлөө ба онлайн орчин

Хүний эрхийн Үндэсний комиссын орон нутгийн ажилтнууд сар бүр тодорхой эрхийн хүрээнд дүн шинжилгээ хийж байгаа бөгөөд энэ сард "Интернэт эрх чөлөө ба онлайн орчин" сэдвийн хүрээнд дүн шинжилгээ, мониторинг хийж байна.  Дархан-Уул аймаг дахь интернэт хэрэглэгчдийн насны үзүүлэлт, хандалтын судалгаа, онлайн орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн талаархи мэдээллийг холбогдох байгууллагуудаас авахаас гадна иргэдээс мэдээлэл, тохиолдол, санал хүсэлт авах тул та 70370722 дугаарын утсаар болон Аймгийн Прокурорын 1 давхарт байрлах Хүний эрхийн Үндэсний комиссын Дархан-Уул аймаг дахь ахлах мэргэжилтэн Ц.Долгорсүрэнтэй биечлэн уулзан, баримт мэдээллээ өгөх боломжтой.