• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс Дархан-Уул аймгийн "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-д Лхагва гараг бүр ажиллана

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхүүлэн дэмжих байгууллага бөгөөд хүний эрхийг сахин хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд • Эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн иргэдийн гомдлыг хүлээн авч, шалгаж шийдвэрлэх; • Шаардлагатай тохиолдолд эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн иргэдийг төлөөлөн, шүүхэд нэхэмжлэл гаргаж, эрх ашгийг нь хамгаалах; • Эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх; • Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн албан тушаалтан, байгууллагад хариуцлага тооцох асуудлыг холбогдох байгуулага, албан тушаалтанд уламжлах зэрэг ажлуудыг хийж байна.   Комиссын дээрхи үйл ажиллагааг иргэдэд таниулах зорилгоор Дархан-Уул аймаг дахь ахлах мэргэжилтэн Ц.Долгорсүрэн Дархан-Уул аймгийн "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д долоо хоног бүрийн Лхагва гарагт ажиллана. Төрийн үйлчилгээний нэгдсэн төв /хуучнаар Нэг цонхны үйлчилгээ/ нь Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын 1 давхарт байрладаг болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 7037-0722 утсаар лавлана уу.