• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Үндсэн Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалтай Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнууд танилцав

65641714_487930535082560_3880422532968349696_n.jpg

Монгол Улс 1992 онд анх удаа ардчилсан Үндсэн хууль баталж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон. Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөг бүрэн хүлээн зөвшөөрч, хангаж, хамгаалах тогтолцоог бүрдүүлж чадсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэн тухай хууль тогтоогчид төдийгүй хуульч, эрдэмтэн судлаач, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагаас санал санаачилга дэвшүүлж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн төслийн ажлын дэд хэсгийн зарим гишүүд болох МУИС-ийн Хууль зүйн ухааны доктор О. Мөнхсайхан, хуульч Ж. Эрхэмбаатар, судлаач О. Машбат нар төслийн үзэл баримтлал, танилцуулгын талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнуудад мэдээлэл өгөв.