• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон Улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан "Children's rights-2019" сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж байна

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблей 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хүүхдийн эрхийн тухай Конвенцийг баталсан. Хүүхдийн эрхийн тухай конвенцоор бүх хүүхдийн, дэлхий дээрх бүх охид, хөвгүүдийн эрхийг хүлээн зөвшөөрч хүндлэн дээдэлнэ гэж заасан.

Олон улсын Хүний эрхийн өдрийг угтаж хийх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран хэд хэдэн ажил баталсны дагуу хүүхдүүдэд чиглэсэн эхний ажил 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлж байна.

Дархан-Уул аймгийн Хууль, эрх зүйн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь мэргэжилтэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран аймгийн 3 Ерөнхий Боловсролын сургуулийг сонгож хуваарийн дагуу 9 дүгээр сургууль, 12 дугаар сургуулийн сурагчдын үзэл бодлыг сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг зохион байгууллав.

IMG_0869[1].JPG

Тус сургалт, арга хэмжээнд "Хүүхдийн эрх ба бидний оролцоо" сэдвээр Хүний эрхийн Үндэсний Комиссын мэргэжилтэн Э. Болортуяа, "Хүүхдийн эрхийн тухай хууль" гэсэн сэдвийг Хууль, эрх зүйн хэлтэсийн мэргэжилтэн Д. Алтанзул, "Өсвөр насны хүүхдийн эрүүл мэнд" гэсэн сэдвээр Эрүүл мэндийн газрын их эмч н.Жавзандулам, "Хүүхдийн эрхийн тухай Конвенц" гэсэн сэдвээр Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газрын мэргэжилтэн н. Дагиймаа нар сургалт, мэдээлэл өгч, мөн Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газрын сэтгэл зүйч н. Намуунаа хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Тус арга хэмжээнд нийт 150 гаруй сурагчид хамрагдаж тэдний урам зориг, өөртөө итгэх итгэлийг бадрааж, сайн сайхан нийгмийг бүтээхэд хүүхдүүд бидний оролцоо ямар чухал үнэ цэнэтэй болох тухай ойлголтыг өгч тэд итгэл дүүрэн халуун алга ташилтаар биднийг мялаасан.

Мөн хүүхдүүд өөрсдийнхөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх, сурч боловсрох эрхдээ үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Ирээдүйн гэрэл гэгээ болсон хүүхдүүддээ амжилт хүсье.

IMG_0879[1].JPG