• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан "Хууль зүйн туслалцаа авах эрх-2019" арга хэмжээ боллоо

79370254_723742401468035_5016845668031922176_n.jpg

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн нь Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” болохыг баталгаажуулсан билээ.

Хүний эрхийн Олон Улсын өдрийг угтаж хийх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн иргэд, олон нийтэд хууль зүйн туслалцаа үзүүлэх арга хэмжээ буюу “ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА АВАХ ЭРХ-2019” өдөрлөгийг Хуулийн байгууллагуудтай хамтран 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Хамтран ажиллаж бидний энэхүү арга хэмжээг дэмжин оролцсон Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Дархан-Уул аймгийн Прокурорын газар, Хууль зүйн туслалцааны төв, Дархан-Уул аймгийн Анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүхийн хамт олон та бүхэндээ талархал илэрхийлж ажлын амжилтыг хүсье.

Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт...