• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон улсын хүний эрхийн өдрийг угтан Дархан-Уул аймагт "Бидний эрх, эрх чөлөө" 7 хоногийг өрнүүлж байна.

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Үүнээс хойш жил бүрийн эл өдрийг "Олон улсын хүний эрхийн өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 64 дэх жилтэйгээ золгож байна.    Орон орны Хүний эрхийн байгууллагууд олон улсын хүний эрхийн өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан нэгдмэл уриан дор тэмдэглэж, сурталчилгааны өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион явуулдаг билээ. Дархан-Уул аймагт 2015 оны 12 сарын 7-11-ний өдрүүдэд "Бидний эрх, эрх чөлөө" сэдэвт 7 хоногийн аяныг өрнүүлж байгаа бөгөөд аяны хүрээнд доорхи хөтөлбөрийн дагуу тэмдэглэн өнгөрүүлнэ.   Огноо, цаг Зохиогдох ажил Газар 2015.12.07 Бидний эрх, эрх чөлөө тусгай албан хаагч нарт зориулсан сургалт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2015.12.08 Бидний эрх, эрх чөлөө асуулт хариултын тэмцээн /зорилтот бүлгийн сурагчдад зориулсан/ Дархан-Уул аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн хурлын зааланд 2015.12.11 10.00 Бидний эрх, эрх чөлөө илтгэлийн уралдаан /Оюутнуудын дунд/ Залуучууд театрын дугуй заал 2015.12.09 14.00 Хүний эрхийн дэмжих бүлгийн 3 талт уулзалт АЗДТГазар 2015.12.10 09.00 Бидний эрх, эрх чөлөө өглөөний уулзалт /Төрийн болон ТББ-уудын төлөөлөл оролцоно/ Буудай зочид буудал 2015.12.10 14.00 Бидний эрх, эрх чөлөө хэлэлцүүлэг /Дархан-Уул аймгийн иргэд/ АЗДТГ Хурлын заал 2015.12.10 14.00 Бидний эрх, эрх чөлөө сэдэвт зорилтот бүлгийн эцэг эхчүүдэд зориулсан сургалт Дархан сумын ЗДТГазрын сургалтын танхим 2015.12.08-10 Хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгөх АЗДТГазар