• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Торгоны зам 2019" авторалли уралдаан Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрлөө

“Торгоны зам-2019” авторалли уралдаан өчигдөр буюу /2019.07.09/ Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрлөө. Уг уралдаанд нийт 34 орны 342 тээврийн хэрэгсэл, 729 зорчигч оролцон, аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх үед Цагдаагийн газрын 143 алба хаагч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийг гүйцэтгэн ажиллажээ.

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй “Торгоны зам-2019” автораллид оролцогч тамирчид Сэлэнгэ, Дархан-Уул, Хөтөл, Төв аймаг, Улаанбаатар, Мандалговь, Даланзадгад гэсэн маршрутаар уралдаж, энэ сарын 13-ны өдөр Гашуунсухайтын боомтоор БНХАУ-руу гарч, уралдаанаа үргэлжлүүлэх тул тус аймаг, сумдын иргэд, малчид тусгайлан заасан уралдааны замаас хол байх, адуу малаа бэлчээрлүүлэхгүй байхыг анхааруулж байна.