• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төвийн бүсийн сургалт зохион байгууллагдлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банкны хамтарсан "Төвийн бүсийн сургалт" Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2018 оны 10 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул аймгийн Жендэрийн мэргэжилтэн, Төрийн сан, Эрүүл мэнд, Боловсрол, Соёл Спорт, Газрын харилцаа, Барилга хот байгуулалт, Хүнс Хөдөө аж ахуй, Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын төлөөлөл, Хүний эрхийн Үндэсний Комиссын мэргэжилтэн, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн нар "Үндэсний болон салбарын Жендэрийн бодлого төлөвлөлт, түүнийг орон нутагт хэрэгжүүлэх нь" сэдвийн хүрээнд орон нутгийн төлөөллүүдэд сургалтыг зохион байгуулав.  Уг сургалтын зорилго нь Жендэрийн мэргэжилтэн, Төрийн сан, Эрүүл мэнд, Боловсрол, Соёл Спорт, Газрын харилцаа, Барилга хот байгуулалт, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, хүн ам, нийгмийн хамгааллын салбарт жендэрийн талаар баримтлах бодлогыг танилцуулах, бодлогын хэрэгжилтийг орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрөөр дэмжих төрийн албан хаагчдын чадавхийг дээшлүүлэхэд оршино.  Тус сургалтад Хүний эрхийн Үндэсний Комиссоос Төв аймгийн ахлах шинжээч У. Чойжилсүрэн, Сэлэнгэ аймгийн ахлах шинжээч Д. Гантулга, Дархан-Уул аймгийн ахлах шинжээч Э. Болортуяа нар амжилттай оролцлоо.