• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хонгор сумын ЗДТГ-ын хүсэлтээр сургалт зохион байгуулав.

  Хонгор сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Мөнхбаярын хүсэлтээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын төрийн албан хаагчдад Хүний эрхийн олон улсын гэрээ, Жендэр ба хүний эрх, Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн зарим асуудал сэдвээр сургалт зохион байгуулав. Сургалтанд ЗДТГазрын ажилтнууд, багийн засаг дарга нар, ИТХ-ын ажилтнууд, ХСЭМТ эмч, цэцэрлэгийн багш, ажилтнууд зэрэг 26 хүн хамрагдсан байна.  Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын үйл ажиллагаа болон Комиссоос 2017 онд УИХ-д өргөн барьсан Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл, Гүүд Нейборс олон улсын байгууллагатай хамтран хийсэн "Хүүхдийн эрх ба хамгаалал" судалгааны үр дүн, ХЭҮК-т гомдол гаргах, Комисстой хамтран ажиллах талаар танилцууллаа.