• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хорих байгууллага дахь хүний эрх, хоригдолтой харьцах стандарт- Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрэм сургалт

IMG_0903[1].JPG

ШШГЕГ-ын харьяа 445 дугаар Нээлттэй хорих ангийн хүсэлтээр “Хорих байгууллага дахь хүний эрх, хоригдолтой харьцах стандарт-Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрэм” гэсэн сэдвээр тус ангийн албан хаагчдад 2019 оны 12 дугаар сарын 06-ний өдөр сургалтыг зохион байгуулж, ажиллав.

Тус сургалтын зорилго нь Хорих байгууллагын албан хаагчдын хүний эрхийн тухай ойлголт хандлага өөрчлөгдөх, Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрмийн тухай чадавхи бий болгоход оршино.

ШШГЕГ-ын харьяа 445 дугаар Нээлттэй хорих ангийн албан хаагчдад Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь мэргэжилтэн 2019 оны 02 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд зохион байгуулсан сургалт, нөлөөллийн ажлыг авч үзвэл:

  1. “Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь”,
  2. “Эрүүдэн шүүлтээс ангид байх эрх”,
  3. “ЛГБТ хүмүүсийн хүний эрх”,
  4. “Жендэр ба Хүний эрх” гэсэн сэдвүүдээр тус ангид нийт 4 удаагийн давтамжтайгаар сургалтыг зохион байгуулсан байна.

Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт...