• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОХ ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧДИЙГ УРЬЖ БАЙНА

   
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг батлан гаргасан бөгөөд энэ өдрийг жил бүр дэлхий нийтээрээ Хүний эрхийн Олон Улсын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.       Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос тус өдрийг тохиолдуулан "Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг 2017 оны арвархоёрдугаар сарын 08-ны өдөр орон даяар зохион байгуулах бөгөөд Дархан-Уул аймаг дахь Хуульчдын холбооны салбар, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Дархан-Уул аймаг дахь салбар, Аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, "Хүний эрхийг дэмжих бүлэг" ТББ-тай хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна.      Иймд иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч оролцох хүсэлтэй хуульчид 2017 оны арванхоёрдугаар сарын 01-ний дотор ХЭҮК-ын Дархан-Уул аймаг дахь ахлах мэргэжилтэнд 99741065, 70370722 дугаарын утсаар холбогдож бүртгүүлнэ үү.