• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА АВАХ ЭРХ-2019" арга хэмжээнд Дархан-Уул аймгийн олон нийт, иргэд та бүхнийг урьж байна

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн нь Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” болохыг баталгаажуулсан билээ.

Хүний эрхийн Олон Улсын өдрийг угтаж хийх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн иргэд, олон нийтэд хууль зүйн туслалцаа үзүүлэх арга хэмжээ буюу “ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА АВАХ ЭРХ-2019” өдөрлөгийг Хуулийн байгууллагуудтай хамтран 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд зохион байгуулна.

Хамтран зохион байгуулах байгууллагууд: Дархан-Уул аймгийн Засаг Даргын Тамгын газар, Хууль эрх зүйн хэлтэс, Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь мэргэжилтэн, Дархан-Уул аймгийн Прокурорын газар, Дархан-Уул аймгийн Анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүх.

Хаана, хэзээ: "Дархан-Зах" дотор байрлах "Төрийн Үйлчилгээний Нэгдсэн Төв"-д 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд зохион байгуулна.

Дархан-Уул аймгийн иргэд, олон нийт та бүхнийг урьж байна.

Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт...

Холбоо барих утас: 99377283, 99981807