• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл (ХЭЗ)-ийн Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг нь НҮБ-ын гишүүн 193 улсын хүний эрхийн төлөв байдлыг 4,5 жил тутам тогтмол дүгнэн хэлэлцдэг хүний эрхийн механизм билээ. Монгол Улс хүний эрхийн төлөв байдлаа 2010, 2015 онд 2 удаа хэлэлцүүлж, нийт 289 зөвлөмж хүлээн авсан. Дараагийн хэлэлцүүлэгт 2020 онд орох бөгөөд хүлээн авсан зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлсэн тухайгаа тайлагнах үүрэгтэй. 2015 онд болсон хоёр дох хэлэлцүүлгээс нийт 160 зөвлөмж өгснөөс 150 зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэх үүрэг амлалт авч, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батласан байдаг. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс, Хүний эрхийн форум хамтран Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээс өгсөн зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилтийн талаар үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг 3 үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Анхдагч хэлэлцүүлгийг 21 аймагт ХЭҮК-ын орон нутгийн ажилтнууд, аймгийн иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах бөгөөд Дархан-Уул аймагт "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх орон нутгийн үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурлан 2018 оны 02 сарын 09-ний өдрийн 10.00 цагт Дархан-Уул аймгийн ЗДТГазрын Хурлын зааланд зохион байгуулах юм. Хэлэлцүүлэгт оролцох сонирхолтой төрийн бус байгууллага, иргэдийг 99741065 утсаар бүртгэж байгаа болно.  ХӨТӨЛБӨР: 10.00-10.10 Хэлэлцүүлгийн нээлт 10.10-11.00 НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн тухай, Монгол Улсад өгсөн зөвлөмжүүд, ЗГ-ын төлөвлөгөө ХЭҮК-ын Ахлах шинжээч Ц.Долгорсүрэн 11.00-11.30 Зөвлөмжийн хэрэгжилттэй холбоотой орон нутгийн тайлан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Мягмаржаргал 11.30-11.40 Цайны завсарлага 11.40-12.20 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн өөрчлөлт, шинэчлэлт, тулгамдаж буй асуудал Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн Дархан салбарын зохицуулагч Б.Сүндэрмаа 12.20-12.40 Нийт сэдвийн хүрээнд ярилцлага, асуулт, хариулт 12.40-13.00 Дүгнэлт, хаалт