Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П. Оюунчимэг Дархан-Уул аймагт 2019 оны 3 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд ажиллав. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П. Оюунчимгээр ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн ШШГЕГ-ын харьяа 445 дугаар Нээлттэй хорих анги, 435 дугаар Хаалттай хорих ангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Саатуулах, баривчлах байр, эрүүлжүүлэх байрны нөхцөл байдлыг шалгав.


