• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь ахлах шинжээч Дарханчуудынхаа өрнүүлж буй COVID-19 вирусээс урьдчилан сэргийлэх хандивын аянд нэгдлээ

Дэлхийн 90 гаруй улс оронд хурдацтай тархаж буй шинэ төрлийн COVID-19 халдварын эрсдэлт нөхцөл байдлаас сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Дарханыхаа ард иргэддээ хандан 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хандивын аяны уриалга гаргасан билээ.

Дарханчууд энэхүү аянд нэгдэж сэтгэлийн дэм, урмын үг, эд материалын болон санхүүгийн дэмжлэг үзүүлж иргэд бүр өөрсдийн боломж бололцоогоороо энэхүү аянд нэгдэж байгаа нь Монгол хүний эрхэм сайхан сэтгэлийн хүч эвтэй байхдаа хүчтэй гэсэн үгийг улам бүр бататгаж байна.

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь ахлах шинжээч Э. Болортуяа тус аянд нэгдэж Комиссоос иргэдэд амны хаалт буюу маскаа зүүх, аюулт вирусээс урьдчилсан сэргийлэх тухай видео, шторк, нөлөөллийн ажил, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, эрүүл мэндээ хамгаалах иргэн бүрийн үүрэг гэдгийг сурталчлах ажлуудыг цахим орчинд түгээн дэлгэрүүлж байгаа талаар дурдаж, Шуурхай штабд ажиллаж буй албан хаагч нарт гар ариутгагч спирт, витамин хүлээлгэн өгч аянд нэгдэж, энэхүү аюулт өвчинтэй тэмцэх ажилд, хамтдаа зүтгэж байгаагаа илэрхийлэв.

Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт...