• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь мэргэжилтэн ШШГЕГ-ын харьяа 435 дугаар Хаалттай хорих ангид "Хоригдлуутай харьцах наад захын жишиг дүрэм" гэсэн сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулав

ШШГЕГ-ын харьяа 435 дугаар Хаалттай хорих ангийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дугаар 01/88 хүсэлтийн хүрээнд тус ангийн 31 албан хаагчдад “Хорих байгууллага дахь хүний эрхийн ойлголт, Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрэм” сэдвээр 3 цагийн сургалтыг зохион байгуулав.

52668767_552310265254295_5725287535526019072_n.jpg

Сургалтыг тус ангийн сургалтын танхимд зохион байгуулж, албан хаагчид багаар ажиллах, оролцооны аргыг тулгуурлан харилцан мэдлэг, мэдээлэлээ солилцов. Сургалтад 435 дугаар Хаалттай хорих ангийн нийт 31 албан хаагч хамрагдаж үүнээс 17 нь эрэгтэй, 14 эмэгтэй албан хаагчид байв.

Тус сургалтын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын танилцуулга болон Хорих байгууллага дахь Хүний эрхийн ойлголт, түүнийг хангах чиглэлээр батлагдсан "Хоригдлуутай харьцах наад захын жишиг дүрэм" түүнийг өдөр тутмын үйл хэрэг болгоход юуг анхаарах ёстой талаар мэдээлэл өгч ажиллав.