• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймгийн ахлах шинжээч аймгийн засаг дарга С.Насанбаттай уулзлаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь ахлах шинжээч Э. Болортуяа 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг дарга С. Насанбаттай уулзаж, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. "Монгол Улсад хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, шүүх, прокурор, Үндсэн хуулийн цэц, төрийн болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, Хүний эрхийн Үндэсний Комиссоос бүрдэнэ." шинэчилсэн найруулгыг танилцуулав.

Мөн орон нутагт хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн боловсролыг олон нийтэд түгээх, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх, хүний эрхийн сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг хамтран зохион байгуулахаар болов.

Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт...

Утас:70370722, 70000222