• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрх бол эрх, үүрэг, хариуцлага юм...

Сovid-19 вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран бэлтгэсэн “Эрүүл мэндээ хамгаалах журамт үүргээ биелүүлцгээе” 3 төрлийн нөлөөллийн сурталчилгааг Дархан-Уул аймгийн Дархан сумын төв цэгийн сурталчилгааны лед дэлгэцээр 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 24 цагийн турш иргэд олон нийтэд түгээж байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс "Эрүүл мэндээ хамгаалах журамт үүргээ биелүүлцгээе" уриалгыг өрнүүлж, цахим орчинд давалгаа үүсгэж, 21 аймагт түгээж энэхүү аюулт цар тархалт өвчинтэй тэмцэх ажилд хамтдаа зүтгэж байгаа билээ.

Хүний эрх бол эрх, үүрэг, хариуцлага юм.

Мөн хууль зүйн туслалцааг иргэд, олон нийтэд 24 цагийн турш 7000-0222, Дархан-Уул аймагт 7037-0722 дугаарын утсаар хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүйгээр өгч иргэд та бүхэнд үйлчилж байна.

Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт...