• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүүхдийн ертөнцөөр тэдний сэтгэлд архи түүний хор нөлөө хэрхэн туссаныг та эндээс хараарай

79423156_2477790229147166_353518216967880704_o.jpg

79025247_2477790452480477_2751738941857071104_o.jpg

79410195_1833980123568291_4545234735395241984_n.jpg

Хүүхэд бол гэр бүлийн толь, хүүхэд бол нийгмийн толь гэдэг...

"Дархан нутаг" ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй "Архигүй Дархан" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан "Архины эсрэг хүүхэд багачууд хамтдаа" эссе бичлэг, гар зураг, илтгэлийн уралдаан өчигдөр буюу 12 дугаар сарын 11-ны өдөр дүнгээ гаргаж, шагналтнуудаа тодрууллаа.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд МУСГЗ, сэтгүүлч Ө.Рагчаасүрэн, Дархан-Уул аймгийн Урчуудын эвлэлийн холбооны тэргүүн н.Хишигбаатар, Хүний эрхийн Үндэсний комиссын Дархан-Уул аймаг дахь ахлах шинжээч Э.Болортуяа, УЭ-ийн зураач н.Батмөнх, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн эрх зүйч З.Пүрэвсүрэн нар ажиллав.

Эссе бичлэгийн төрөлд ирүүлсэн шилдэг бүтээлүүдийг "Залуучууд" театрын дэргэдэх драммын "Дионис" дугуйлангийн сурагчид болон багш, жүжигчин Л.Хишигсүрэн нар уншиж хүргэсэн юм.
ГАР ЗУРГИЙН ТӨРӨЛД:
Нэгдүгээр байр Н.Мичидмаа /Од цогцолбор сургуулийн 8-р ангийн сурагч/
Хоёрдугаар байр Д.Дэлгэр /Од цогцолбор сургуулийн 8-р ангийн сурагч/
Гуравдугаар байр С.Энхтөр /Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн 8-2 ангийн сурагч/
ЭССЕ БИЧЛЭГИЙН ТӨРӨЛД:
Нэгдүгээр байр Г.Мядагмаа /4-р сургууль 11-б ангийн сурагч/
Хоёрдугаар байр О.Энх-Учрал /15-р сургууль 10-в ангийн сурагч/
Гуравдугаар байр О.Гэрэлмаа /16-р сургууль ангийн 12-б сурагч/
ИЛТГЭЛИЙН ТӨРӨЛД:
Нэгдүгээр байр Л.Отгонбаатар /Мандах бүртгэлийн сургуулийн оюутан/
Хоёрдугаар байр Р.Буян-Арвижир /ХААИС-ийн оюутан/
Гуравдугаар байр З.Ууганчимэг /Хүмүүнлэгийн их сургуулийн Дархан-Уул аймгийн салбар сургуулийн оюутан/ нар тус тус шалгарав.

3 төрлийн шалгаруулалтын агуулгад дурдсанаар хүүхэд бүр аавдаа, ахдаа, ээждээ хандаж бичиж, зурж байлаа. Хүүхдийн ертөнцөөр тэдний сэтгэлд архи түүний хор нөлөө хэрхэн туссаныг түүний гуйлтаас хараарай.

Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт...