• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүүхдийн элч нарт "Хүний эрхэд суурилсан хандлага" гэсэн сэдэвт сургалтыг зохион байгууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газартай хамтран Дархан сумын хүүхдийн элч нарт "Хүний эрхэд суурилсан хандлага" гэсэн сэдвээр 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1 цагийн сургалтыг зохион байгуулж ажиллав.

Тус сургалтын гол зорилго нь хүүхдийн элч нарт эрхэд суурилсан хандлага гэж юу вэ, эрх эдлэгч, үүрэг хүлээгчийн талаарх ойлголт, хүний эрхэд суурилсан хандлагын мөн чанарыг ойлгуулах, чадавхи бий болгоход оршино.

Хүний эрх, эрх чөлөөг орорн даяар, цаг ямагт, хүн бүрт

Холбогдох утас: 70370722