• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүүхэд онцгой халамж, туслалцаа авах эрхтэй

Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 25 дугаар зүйл 2 дахь хэсэгт "Эх нялхас онцгой асрамж, туслалцаа авах эрхтэй. Баталгаатай гэр бүлээс гарсан буюу бутач гэдгээс үл хамааран бүх хүүхэд нийгмээс адилхан хамгаалалт эдлэх ёстой".

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1.2 дахь хэсэгт "Төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах" хамгаалах зарчмыг баримтална гэж заасан.

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2019 оны байдлаар нийт хүн амын 1/3 хувь буюу 38592 нь 0-18 насны хүүхдүүд хүйсийн байдлаар нь авч үзвэл эмэгтэй 19182, эрэгтэй 18780 хүүхдүүд гэр бүл, цэцэрлэг, сургууль, асрамжийн газар, хүүхдийн бүхий л хүрээлэн буй орчинд тэд амьдарч, өсөж байна.

Дархан сумын ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж буй "Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн хүрээнд Комиссын мэргэжилтэн Э. Болортуяа, зочин хөтлөгч н. Энхжингийн хамтаар 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Дархан сумын хүүхэд, багачууд, иргэд олон нийтэд Хүүхдийн эрх гэж юу вэ, хүүхэд хамгааллын талаар болон хүүхдийн эрх зөрчигдвөл хаана хандах талаар мэдээлэл, ярилцлагыг өгч ажиллалаа.

Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт...

Холбогдох утас: 7000-0222, 7037-0722