• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд сайн дурын ажилтны оролцоо" сургалт болов

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Дархан-Уул аймаг дахь ахлах мэргэжилтэн, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Дархан салбар, Аймгийн Улаан загалмайн хороо хамтран "Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд сайн дурын ажилтны оролцоо” сэдэвт сургалтыг 2017 оны 5 сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Тус сургалтанд Улаан загалмайн хорооны сайн дурын 45 ажилтнуудыг хамруулан "Гэр бүл дэхь хүний эрхийн асуудал”, "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн онцлог”, "Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажилд иргэдийн оролцоо хамтын ажиллагааны үр дүн” зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч, багаар дадлага ажлыг хийж, сайн туршлагаа солилцон ярилцлага зохион байгуулсан юм.