• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ШШГЕГ-ын харьяа 435 дугаар Хаалттай хорих ангийн албан хаагчдад "Эрүү шүүлтээс ангид байх эрх" сэдэвт сургалтыг зохион байгуулав

DSC_0290.JPG

ШШГЕГ-ын харьяа 435 дугаар Хаалттай хорих ангийн хүсэлтийн дагуу тус ангийн албан хаагчдад 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц, Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийн хүрээнд 2 цагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад нийт 31 албан хаагч хамрагдав. Тус сургалтын зорилго хорих ангийн алба хаагчдын эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц болон олон улсын гэрээг практикт хэрэглэх, хандлагыг өөрчлөх, төлөвшүүлэхэд оршино.