• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ШШГЕГ-ын харьяа 445 дугаар Нээлттэй хорих анги шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна

83904872_529441237689565_6785495762957500416_n.jpg

ШШГЕГ-ын харьяа 445 дугаар Нээлттэй хорих анги шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх талаар үе шаттай арга хэмжээ авч ажиллаж байна. Тус анги өөрийн дотоодын нөөц санхүүжилтээр халууныг хэмжих 3 ширхэг багаж авч үйлчлүүлэгч иргэдийн хүлээн авах хэсэгт 1 ширхэг багаж байршуулан оношлох болон ангийн албан хаагч, тус ангид ял эдэлж буй хоригдлуудын халууныг өдөр бүр үзэж, томуу, томуу төст өвчний өвчлөл болон Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг Дархан-Уул аймгийн Засаг даргын 01-А/26 тоот захирамжийн дагуу 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлж, тус ангийн сувилагч, эмч нар өглөө 08:30 цагаас орой 17:30 хүртэлх хугацаанд өдөр бүр үйлчлүүлэгч иргэдийг халуун хэмжигч аппаратаар үзэж, бүртгэлжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Мөн тус ангид ял эдэлж буй хоригдлуудад нэмэлтээр 7 хоногийн 3 өдөр нь аарц, адууны мах, сармистай халуун шөл, албан хаагчдад өдөрт халуун чацаргана, аарц, адууны мах сармистай гурилтай шөлийг нэмэлтээр өгч ажиллаж байна.

Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт.