• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрүүл мэндээ хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн

Монгол Улсын Үндсэн Хуулийн 2 дугаар бүлэг 17 дугаар зүйлийн 2 дах хэсэгт "Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн бойжуулах, байгаль орчноо хамгаалах нь" Монгол улсын Иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж заасан.

85177441_493012938319678_7533372190507401216_n.jpg

84385289_498358211059325_6015778683678097408_n.jpg

Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймгийн ахлах шинжээч Э. Болортуяа, Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч, хошууч Ж. Баярчимэг, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн н. Галбадрах нар хамтарч 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан-Зах худалдааны төв болон бусад үйлчилгээний газраар эргүүл, хяналтаар явж хараа хяналтгүй, харгалзан дэмжигч, асран хамгаалагчгүй бага насны нийт 4-15 насны 11 хүүхдийг илрүүлэн тэдний асран хамгаалагч, харгалзан дэмжигч нартай холбогдож хүлээлгэн өгч, шинэ төрлийн корновирусын заавар, зөвлөгөө өгч, мөн худалдааны төвүүдээр 0-18 насны хүүхдэд үйлчлэхгүй, хараа хяналтгүй орхихгүй байх тухай мэдээллийг өгч ажиллалаа.

Иргэн бүр хайртай хүмүүсээ хамгаалъя.

Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт...