• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрүүл мэндээ хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" 181 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт "Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасантай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хүний эрхийн зөрчлийн гомдол, мэдээлэл, хууль зүйн туслалцааг www.nhrcm.gov.mn цахим хуудсаар болон 7000-0222 дугаарын утсаар, мөн шуудангаар хүлээн авч байна.

Хүний эрх, эрх чөлөө орон даяар, цаг ямагт, хүн бүрт...

Ковид-19 вирусын халдвараас хамтын хүчээр сэргийлье.