• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх мониторинг Дархан-Уул аймагт хийгдэж байна

Цагдан хорих байранд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх мониторинг хийх, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийн хэрэгжилтийг үнэлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул, Орхон аймагт 2016 оны 1 сарын 14, 15-ны өдрүүдэд ажиллаж байна. Мониторингийн ажлын хүрээнд 2016 оны 1 сарын 14-нд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн нөхцөлд байдалд үнэлэлт өгөх, цагдан хоригдож буй этгээдүүдийн эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийг үнэлэх, үүнээс урьдчилан сэргийлэх, цагдан хорих байрны нөхцөл байдлыг үнэлэх судалгаануудыг авсан бөгөөд хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. Маргааш буюу 2016 оны 1 сарын 15-нд Дархан-Уул аймгийн Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн өмгөөлөгч нартай уулзаж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарын эрхийн хэрэгжилтийн асуудлаар ярилцах тул тус салбар зөвлөлийн өмгөөлөгч нарыг Хүний эрхийн Үндэсний комиссын ажлын албаны Дархан-Уул аймаг дахь ажлын өрөөнд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Дархан-Уул аймаг дахь ахлах мэргэжилтэнтэй 70370722, 99741065 утсаар холбогдон авна уу.