• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Өсвөр насны охидыг чадавхижуулах "Аз жаргалын үндэс" сургалт, хэлэлцүүлэг болж байна

зураг

Дархан-Уул аймгийн Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутгийн мэргэжилтэн, Аймгийн ЗДТГ болон Оюутны холбоотой хамтран Өсвөр насны охидыг чадавхижуулах "Аз жаргалын Үндэс" сургалт, хэлэлцүүлгийг хамтран 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 23-ныг дуустал ЕБС болон МСҮТ-д суралцаж буй өсвөр насны охидуудын дунд зохион байгуулж байна.

54200957_2366849986672184_4307022964257193984_n.jpg

Хөгжлийн гол хүч болох залуучуудаас хамгийн их асуудал, гадны нөлөөнд өртөж буй эмзэг хэсэг буюу өсвөр насны охид /14-18 нас/ цаг үеийн ямар ч нөхцөлд хаана ч, хэзээд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрхтэй. Хэрэв өсвөр насны охидод үр дүнтэй дэмжлэг үзүүлбэл охид өнөөдөр хүчирхэгжиж ирээдүйн нийгмийг өсгөгч, сурган хүмүүжүүлэгч, эхчүүд, бизнес эрхлэгч, удирдагч, манлайлагч эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэхийн хирээр нийгмийн уур амьсгалыг өөрчлөх боломжтой. Сургалт, хэлэлцүүлгийн зорилго нь Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын сургуулиуд болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж буй 9-12 дугаар ангийн охидод өөртөө итгэх итгэл, харилцааны анхан шатны зөвлөмжийг хүргэх, жендэрийн тэгш байдлын тухай ойлголт, эрх үүргийн тухай мэдлэг олгох сургалт, мэдээллийг хүргэж өсвөр насны охидод тулгамдаж буй асуудал, аюулгүй байдлаа бүрэн хангах болон хангуулах, эрүүл мэндээ хамгаалах, боловсролыг бүрэн эзэмшихэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилготой.