• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүдтэй уулзалт зохион байгууллаа

2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ Аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн Д.Мөнх-Эрдэнэ, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн Г.Хонгорзул бусад хүүхдийн оролцооны байгууллагын 15 гишүүн хүүхдүүдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтыг хүний эрхийн тухай ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, хүний эрх зөрчигдсөн тохиолдолд хаана хэрхэн хандаж болох талаар мэдээлэл хүргэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоорзохион байгуулсан. Тус уулзалтаар "Хүний эрхийн тухай ойлголт” сэдвээр мэдээлэл хийж харилцан ярилцаж цаашид үе тэнгийхэндээ хүний эрхийн чиглэлээр мэдээлэл хүргэж хамтран ажиллахаар боллоо.