• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн Цагдаагийн газрын хүлээлгийн зааланд шинээр санал хүсэлтийн хайрцаг байршууллаа

Хариуцлагатай албан хаагч аяны хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ажилтан аймгийн Цагдаагийн газартай хамтран төлөвлөгөө боловсруулж тодорхой үйл ажиллагаануудыг зохион байгуулсаар байна. Тус аяны хүрээнд 8 төрлийн арга хэмжээ зохион байгуулж байгаа ба иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд санал хүсэлт гаргах хайрцгийг аймгийн Цагдаагийн газар байгууллагынхаа хүлээлгийн зааланд шинээр хийж байршуулаад байна. Ингэснээр төрийн албан хаагчийн ёс зүй харилцаа хандлага, хариуцлагыг дээшлүүлэх, иргэдээс ирсэн санал сэтгэгдэл дээр тулгуурлан үйл ажиллагаагаа сайжруулах гэх мэт чухал ач холбогдолтой юм.