• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Айраг суманд ажиллалаа

2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хүний эрхийн үндэсний комиссын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ Дорноговь Хариуцлагатай манлайлагч клуб”-тэй хамтран Айраг сумын ИТХурлын дарга Б.Туулайхүү, Айраг сумын Засаг даргын орлогч Ж.Мөнхсэргэлэн, Зохицуулагч дэд хурандаа Ж.Эрдэнэбилэг, Эмч Г.Наранцацрал, Бичил уурхай эрхлэгч иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар хүний эрхийн чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг хамтран зохион байгуулах, "Бичил уурхай эрхлэгч” иргэдийн талаар мэдээлэл солилцох талаар ярилцлаа. Тус сумын нутаг дэвсгэрт хувиараа ашигт малтмал олборлогч иргэд нь "Сайн Ус” багийн нутаг Алтад, Нард багийн нутаг Бужгар, Хонгор, Тагт, Нүдэн багийн Хайртын уурхай зэрэг газруудад цөөн тоогоор ажиллаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд бичил уурхай эрхлэгч иргэдтэй холбоотой өргөдөл гомдол, зөрчил бүртгэгдээгүй талаар онцолж байлаа.