Албадан эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд хяналт шалгалт хийлээ - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Албадан эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд хяналт шалгалт хийлээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн "Аймгуудын Цагдаагийн газрын саатуулах баривчлах байранд хяналт шалгалт хийх  удирдамж”-ийн  дагуу 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ аймгийн Албадан эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны нөхцөл байдал, саатуулагдаж буй хүмүүсийн эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ. Аймгийн Цагдаагийн газар нь тус байрны орчин нөхцөлийг улам сайжруулж баривчлагдсан болон саатуулагдсан хүмүүсийн зан төлөвшил,хүмүүжилд чиглэсэн сургалт таних мэдэхүйн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нь шалгалтын явцад ажиглагдсан. Мөн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулан үзлэгийн өрөөг тоног төхөөрөмжөөр хангасан байна.