• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ахмадын байгууллагатай уулзалт зохион байгуулж мэдээлэл солилцлоо

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сайншанд сумын иргэний танхимд Аймгийн ахмадын хорооны дарга н.Ичинхорлоотой ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ уулзаж мэдээлэл хүргэн ахмад настантай холбоотой асуудлаар ярилцаж цаашид ахмад настны эрхтэй холбоотой асуудлаар хамтран ажиллахаар боллоо. Мөн уулзалтанд Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Сумын Тамгын газрын мэргэжилтэн оролцож санал солилцсон ба Ахмадын хороонд ирсэн ахмад настантай холбоотой өргөдөлийг Цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр боллоо. Уулзалтанд оролсон хүмүүст Хүний эрхийн тухай ном зурагт хуудсыг гардуулан өглөө.