• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Бичил уурхай дахь зөрчил, маргаан, өргөдөл гомдлыг шийдвэрлэх арга зам сургалт Айраг суманд зохион байгуулагдлаа

 
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн " Тогтвортой бичил уурхай төсөл"-ийн хүрээнд Бичил уурхай дахь зөрчил, маргаан, өргөдөл гомдлыг шийдвэрлэх арга зам сургалт Дорноговь, Дундговь аймгийн бичил уурхай бүхий сумдад 2019 оны 09 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Сургалтыг Хүний эрхийн Үндэсний комиссын ахлах референт Ц.Адъяахишигээр ахлуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын Дорноговь аймаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ, Хэнтий аймаг дахь ахлах шинжээч Д.Эрдэнэбясгалан, Дундговь аймаг референт Т.Баярцэцэг нар 2018 оны 09-р сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Айраг суманд хамтран ажиллалаа. Сургалтаар Хүний эрхийн зөрчил, Төрийн үйлчилгээ ба хүний эрх, өргөдөл гомдол шийдвэрлэх арга зам сэдвийн хүрээнд  төрийн албан хаагчдад зориулсан сургалтад нийт 33 албан хаагч оролцсоны 22 эмэгтэй, 11 эрэгтэй, бичил уурхайчдад зориулсан сургалтад нийт 25 хүн оролцсоны  9 эмэгтэй, 16 эрэгтэй тус тус оролцлоо.  Сургалтыг оролцооны аргад тулгуурлан зохион байгуулсан ба оролцогчид өөрсдийн тулгамдсан асуудлын талаар санал солилцсон юм.