• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Бүх нийтийн эрх зүйн боловсрол" нээлттэй хаалганы өдөрлөгт ЕБ-ын сургуулийн 400 гаруй сурагч хамрагдлаа

2018 оны 03 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс зохион байгуулсан Бүх нийтийн эрх зүйн боловсрол нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдаж Хүний эрхийн Үндэсний Комиссын Дорноговь аймаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ, аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран  Ерөнхий боловсролын 1,2,3,5-р сургуулийн 10-12 дүгээр ангийн сурагчдад эрх зүйн боловсрол олгох нөлөөллийн үйл ажиллагаа, сургалтыг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд 400 гаруй сурагчид хамрагдлаа. Энэ удаад иргэдэд эрх зүйн боловсрол олгох нээлттэй хаалганы өдөрлөгийг боловсролын салбарын хүрээнд зохион байгуулснаараа онцлог байлаа. Цаашид салбар бүрээр иргэдэд эрх зүйн мэдлэг олгох нөлөөллийн үйл ажиллагааг АЗТГазрын Хууль эрх зүйн хэлтэстэй хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна.