• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Гэр бүлийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг оролцлоо

2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр аймгийн ГБХЗХГ-ын сургалтын танхимд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ оролцлоо. Хэлэлцүүлэгт Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Давж заалдах хэргийн шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газар, Прокурорын газар, Сайншанд сумын ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, багийн нийгмийн ажилтнууд, Улсын бүртгэлийн хэлтэс, Эрүүл Мэндийн газар, Боловсрол соёлын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн сургалт Үйлдвэрлэлийн төв, Сайншанд сумын сургууль цэцэрлэг болон Иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн нийт 30 гаруй хүн оролцож саналаа илэрхийллээ. "Гэр бүлийн тухай хууль"-ийн төслийн 11 бүлэг, зүйл заалт бүрийг судлан санал солилцож, багийн зохион байгуулалтаар явуулсан ба хэлэлцүүлэгт хууль хэрэгжүүлэгч, хяналтын байгууллагын албан тушаалтнууд түлхүү хамрагдан хуулийн зүйл заалт бүрээр онцлон үзэж, оролцогчдын саналыг хууль эрх зүйн талаасаа зөрчилдөж байгаа болон эерэг, сөрөг талаас нь авч үзэн тайлбарлах зэргээр саналаа тусгасан нь дээрх хуулийн төслийн хэлэлцүүлгийн онцлог, үр дүн байлаа.