• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай" хуулийн талаарх мэдээллийг иргэдэд хүргэж байна

2017 оны 02 дугаар сарын 01-ны өдөр "ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ" хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан аймгийн Цагдаагийн газартай хамтран хуулийг сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Хууль хэрэгжиж эхэлсэн өдрийн хүрээнд "Гэр бүлийн хүчирхийлэл баяртай" зурагт хуудас хийж иргэдэд мэдээлэл хүргэлээ. Тус зурагт хуудсанд иргэд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг өөрийн чадах зүйлээ хийх, хуулиар хүлээсэн мэдээллэх үүрэгтэй гэдгийг ойлгуулахыг зорьсон. Мөн хариуцлагыг зааж өгсөн нь иргэд өөрийн үүргээ ухамсарлахад нь нөлөө үзүүлэх юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 46-р зүйлийн 46.2. Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан торгоно гэж заажээ. Цаашид хуулийг иргэдэд таниулах олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.