• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр бүлгийн ярилцлага зохион байгуулагдлаа

Канад улсын санхүүжилттэй хэрэгжиж буй "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх" төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд тулгарч буй сорилт, бэрхшээлииг тодорхойлох, шинжлэх зорилгоор үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байгаа бүлгийн ярилцлагад Комиссын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ оролцож мэдээлэл солилцон ажиллалаа. Тус уулзалт, бүлгийн ярилцлагад гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож шалтгаан нөхцөл, бэрхшээлийг бууруулах, орон нутаг дахь хүндрэл, онцлогийн талаар нээлттэй ярилцаж бүлгийн ярилцлага амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтад оролцогчдод Жендэрийн эрх тэгш байдлын талаарх гарын авлага мэдээллийг хүргэлээ. Цаашид хүчирхийллийн эсрэг олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал бөгөөд гэр бүлийн хохирогч нь зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал биш, хууль эрх зүй, төрийн үйлчилгээнд өөрчлөлт, арга зүй шаардлагатай байгаа талаар оролцогчид дурдаж байлаа.