• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гэр бүлийн хүчирхийлэл ба хохирогчийг хамгаалах талаар холбогдох албаны хүмүүстэй уулзалт зохион байгууллаа

Гэр бүлийн хүчирхийлэл ба хохирогчийг хамгаалах эрхийн нөхцөл байдлын дүн шинжилгээ хийж байгаатай холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Аймгийн Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч ахмад Д.Алтанцэцэг, Хууль эрх зүйн хэлтсийн сургалт, сурталчилгаа, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтэн М.Ууганцэцэг, ГБХЗГазрын хүүхдийн эрх, гэр бүл харицсан мэргэжилтэн н.Анхилцэцэг, Сайншанд сумын эрүүл мэнд, хүүхэд, залуучууд хариуцсан мэргэжилтэн А.Баянжаргал нартай ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар гэр бүлийн хүчирхийлэл ба хохирогчийг хамгаалах байрны талаар чиглэлийнхээ дагуу мэдээлэл солилцож аймгийн хэмжээнд нөхцөл байдал ямар байгаа, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар дараах зүйлсийг онцолж байлаа. 1.Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүнийг хамгаалах байр аймагт байдаггүй/ хамгаалах байрны асуудал/ 2.Гэр бүлийн хүчирхийллийн талаарх кейс дээр ажиллах албан тушаалтан мэргэшсэн мэргэжлийн хүн байх /сургалтанд хамруулах / 3.Гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийн санг бүрдүүлэх 4.Холбогдох байгууллагууд харилцан уялдаатай ажиллах 5.Иргэдийн харилцаа хандлагад чиглэсэн нөлөөллийн ажил зохион байгуулах 6.Бусад аймгийн туршлагаас судлах 7.Мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулах гэх мэт асуудлыг хөндөж цаашид хүний эрхийн чиглэлээр харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллахаар боллоо.