• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гэр бүлийн өдөрт зориулсан уриалгыг олон нийтэд түгээж байна

Дорноговь аймгийн Цагдаагийн газартай хамтран Олон Улсын гэр бүлийн өдрөөр олон нийтэд эерэг уриалгыг гаргаж нийтэд хүргэв. Гэр бүлийн гишүүд нэгнийгээ хүндэтгэж хайрлан халамжилж эерэг харилцааг эрхэмлэн гэр бүлдээ өдөр бүр сайхан дурсамж үлдээж аз жаргалтай, тайван амар амгалан амьдралыг цогцлооход нөлөө үзүүлэх нь чухал юм. Аливаа гэр бүлийн маргаан, хүчирхийлэл дарамтын суурь үндэс бол харилцаа. Эерэг харилцах уу, сөрөг харилцах уу гэдгээс шалтгаалж зөрчил маргаан үүсдэг. Гэр бүлийн харилцаанд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаварлан гадуурхал, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, хойд эцэг, эх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд хамаарахгүй бүлэг гэж үгүй. Хүн байгаа орчин бүрт л ямар нэгэн байдлаар хүний эрхийн зөрчил үүсдэг. Иймээс гэр бүлийн гишүүн бүр эерэг харилцаа, нэгнийгээ хүлээн зөвшөөрөх байдалд анхаарал хандуулах хэрэгтэй.