• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Даланжаргалан суманд ажиллалаа

2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын Дорноговь аймаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ Даланжаргалан сумын "Иргэдээ сонсох өдөр" ийн арга хэмжээнд оролцож 60 гаруй иргэдэд Хүний эрхэд суурилсан хандлага сэдвээр оролцоонд тулгуурлан сургалтыг зохион байгууллаа. Мөн  хууль сурталчлах "Дэвжээ-2017" тэмцээний шүүгчээр ажиллаж амжилттай оролцсон багуудада Хүний эрхийн эмхэтгэл, гарын авлагыг гардуулан өглөө. Мөн иргэдийн санал гомдолтой холбоотой асуудлаар зөвлөгөө өгч дахин сургалт зохион байгуулан хамтран ажиллахаар төлөвлөв.