• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Даланжаргалан суманд ажиллалаа

2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Даланжаргалан сум нь иргэдэд төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, иргэдийн санал хүсэлтийг сонсох, хүлээх авах, эхний улиралын ажлын тайлангаа иргэдэд хүргэх зорилгоор зохион байгуулсан үйл ажиллагаанд ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ оролцож Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай танилцуулга, хүний эрхийн тухай ойлголт сэдвээр сургалт зохион байгууллаа. Мөн хүүхдүүдэд Хүний эрхийн тухай ойлголт, өөрийгөө хамгаалах, Facebook-ын зохистой хэрэглээ сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа. Сургалтанд нийт 120 гаруй иргэн хамтрагдсан ба   6 төрлийн 80 гаруй гарын авлагыг иргэдэд хүргэлээ. Мөн тус сумын Засаг дарга С.Ууганцэцэг үр дүнтэй сургалт зохион байгуулсанд талархал илэрхийлэн хүний эрхийн чиглэлээр хамтран ажиллаж дахин сургалт зохион байгуулах талаар хүсэлтийг тавьсан юм.