• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дорноговь аймаг дахь Сум дунын Шүүхийн Тамгын газрын нөхцөл байдалтай танилцлаа

2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын Шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцлаа. 2020 оны 07 сард ХЭҮК-ын ажлын хэсэг орон нутагт ажилласантай холбоотойгоор зөвлөмж, чиглэл өгсөн ба тус чиглэлийн хүрээнд Дорноговь аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Эрдэнэцэцэг хуулийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж хүний эрх, жендэр, хөдөлмөрийн аюулгүй байдал болон бусад асуудлаар тухайн байгууллагад шаардлагатай асуудлыг шийдвэрлэхээр Комиссын орон нутаг дахь ажилтантай хамтран зөвлөмжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тус шүүх нь иргэдэд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр орчныг сайжруулах арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулсан байв. Харин албан хаагчдын өрөө тасалгааны хүртээмж, агааржуулалтын асуудал хүндрэлтэй талаар дурдаж байлаа. Цаашид Комиссын орон нутаг дахь ажилтан болон Хөдөлмөрийн аюулгүй байдлын олон улсын сургагч багш Д.Хатантуул нартай хамтран сургалт нөлөөлийн үйл ажиллагааг байгууллагын хэмжээнд зохион байгуулахаар болов. Орон нутгийн удирдлагын зүгээс байгууллагын гаднах налуу замыг шинээр хийхэд шаардагдах төсөвт дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. .