• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дорноговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс иргэнд ээлтэй орчин бүрдүүллээ

2020 оны 07 сард Комиссын орон нутаг дахь ажилтан Дорноговь аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г. Эрдэнэцэцэгтэй хамтран төрийн байгууллагын зүгээс иргэнд хүртээмжтэй орчин бий болгох, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх зорилгоор хамтран ажилласан. Тус ажлын хүрээнд Улсын бүртгэлийн хэлтэс дээр ажилласан ба иргэнд хүртээмжтэй, саадгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөл боломж хязгаарлагдмал байгаа талаарх асуудлыг орон нутгийн удирдлага болон Улсын бүртгэлийн хэлтсийн даргад Комиссын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ санал тавьсан. Ингээд тус саналыг хүлээн авч тухайн байгууллагын үйлчилгээ үзүүлэх заалыг бүхэлд шинээр тохижуулах үйл ажиллагааны төсөв хөрөнгийн асуудлыг орон нутгаас шуурхай шийдвэрлэж өндөр настан, жирэмсэн эмэгтэй, хүүхэдтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй гээд нийт иргэд үйлчлүүлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэхүү үйл ажиллагааны төсөл, төсөв санхүүгийн асуудлыг шуурхай шийдвэрлэж гүйцэтгэсэн орон нутгийн удирдлага болон тус хэлтсийн дарга нарт талархал илэрхийлье. Тус байгууллагын иргэнд үйлчилгээ үзүүлэх заалны нээлтийн үйл ажиллагаа 2020 оны 10 сарын 23-ны өдөр боллоо. Иргэд болон ажилчдын хувьд таатай орчин бүрдүүлсэнд сэтгэл өндөр байгаа талаар сэтгэгдэлээ хуваалцсан юм.